Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

Цахилгааны инженер

Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-10-19
Анкет хүлээн авч дуусах 2023-10-26
Анкет бөглөсөн 14 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 


  1. Дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг гаргах, барилга байгууламжийн хэтийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж компанийн удирдлагад танилцуулах, жил жилийн хөрөнгө оруулалтын саналд тусгах;
  2. ТЭЗҮ-ийн хүрээнд цахилгааны инженерийн урьдчилсан судалгааг хийх, тойм зураглал гаргах, тухайн байршилд техникийн нөхцөл тохиромжтой эсэхэд дүгнэлт гаргах, танилцуулах, инженерийн тайлбар зөвлөмж гаргах;
  3. Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн ажилд техникийн шаардлага, материалын судалгаа, ажлын даалгавар техникийн тодорхойлолт боловсруулах;
  4. Барилга байгууламжийн цахилгаан хангамж, дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын ажилд техник, эдийн засгийн болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, инженерийн үе шатны хяналт тавих;
  5. Барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг зураг төслийн дагуу барилгын норм дүрэм, стандарт техникийн шаардлагыг хангасан захиалагчийн үе шатны хяналт тавих, ашиглалтад оруулах;
  6. Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
  7. Нөлөө бүхий удирдагчийн хэмжээнд ажиллаж, байгууллагын чадавхийг хөгжүүлэх ба хариуцсан хэсгийнхээ авьяас чадварыг нээн илрүүлнэ
  8. Үйл ажиллагаанд шаардагдах барилгын инженерийн тооцоо, зураг схем, даацийн дүн шинжилгээ зэргээр хангаж дэмжлэг үзүүлнэ
  9. Барилга байгууламжийн үзлэг шалгалт, бүтэц , хяналтанд хамаарах бүх хууль тогтоомж, дүрэм журам, шаардлага, зөвшөөрлийн нөхцлийг дагаж мөрдөнө
  10. Барилга, дэд бүтэц, уурхайн үйл ажиллагааны бүх салбарын цахилгаан хангамжийн төлөвлөлт, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлнэ
  11. Зөвшөөрөл болон холбогдох шаардлагуудыг багтаасан Техникийн болон уурхайн судалгаа шалгалт зэрэг өргөн хэмжээний инженерийн үүрэг даалгаварт ажлын тодорхой үе шатуудад багийн гишүүний хувиар оролцоно.
  12. Асуудал шийдвэрлэх инженерийн аргачлалыг сонгон, загварын санал зөвлөмжүүдийг гаргана.
  13. Одоогийн үндсэн хөрөнгийг үр дүнтэй, оновчтой ашиглан, цогц асуудал шийдвэрлэх аргуудыг асуудал шийдвэрлэхэд ашиглана
  14. Даалгасан төслийн ажлын зохих ёсны бичиг баримтуудын бэлтгэл ажлыг удирдах.
  15. Хариуцсан инженер, зургийн зохиогчид болон бусад нэгжийн саналыг техникийн талаас нь удирдана
  16. Даалгасан төслийн ажлын үе шатуудыг төлөвлөсөн хугацаанд, төсөвлөсөн зардлын хүрээнд дуусгахад анхаарна
  17. Инженерийн арга барилыг тодорхойлох, ажлын төлөвлөлт ба хуваарь гаргалтанд оролцоно.
  18. Цогц, уялдаа холбоогоор хангаж асуудлыг шийдэх, одоогийн хэрэглэж байгаа шийдлүүдийг ашиглан шинэ хэтийн төлөвлөгөө гаргана.
  19. Төслийн болон ажил үүргийн оролцогч, түншлэл, гүйцэтгэгч компаниудтай харилцаж үүрэг даалгаврийн биелэлтэд хяналт тавьж ажиллана.


Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цахилгааны инженер мэргэжлээр болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  2. Цахилгааны инженерийн зураг төслийн болон барилга угсралтын инженер чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх,
  3. Барилга угсралтын үе шатны дагуу цахилгаан хангамж (цахилгаан систем, цахилгаан системийн автоматжуулалт) шийдэл гаргах, төлөвлөх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер байх,
  4. Барилгын төвөгшлийн зэргээр дунджаас дээш төвөгшилтэй барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулж, экспертизээр батлуулсан болон барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллуулж байсан туршлагатай байх.
  5. Autocad, 3D max, photoshop, Microsoft project, Microsoft оффис болон бусад зураг төслийн өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг байх.
  6. "Эрчим хүчний салбарын зураг төслийн мэргэшсэн инженер" зэрэгтэй бол давуу тал болно
  7. Барилга угсралт, ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.
  8. Барилгын тухай хууль, норм дүрэм стандартын зохих төвшиний мэдлэгтэй,
  9. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  10. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
  11. Техник сэтгэлгээ сайтай байх;
  12. Багаар ажиллах чадвартай,
  13. Эерэг зөв хандлагатай байх;
  14. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  15. Ажлын ачаалал даах чадвартай байх
  16. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
  17. Мэргэжлийн чиглэлээр англи хэлний мэдлэгтэй байх;
  18. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  19. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх
  20. Шаардлагатай тохиолдолд хөдөө, орон нутагт ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх.


Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор бөглөнө үү.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./



Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.