Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-11-03
Анкет хүлээн авч дуусах
2023-11-10
Анкет бөглөсөн
7 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
- Компанийн хэмжээнд мөрдөх борлуулалтын бодлого төлөвлөгөөг компанийн бизнес төлөвлөгөө болон стратеги төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх;
- Нээлттэй, ил тод, томоохон компаниудтай стратегийн түншлэл бий болгох ажлын хүрээнд гэрээний төсөл боловсруулах, байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
- Нүүрсний борлуулалт, экспортын хэвийн, тасралтгүй, үр ашигтай байдлыг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Олон улсад болон гадаад худалдаа, борлуулалт маркетинг, эдийн засгийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Түүхий эд, таваарын зах зээлтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын туршлагатай байх;
- Хятад болон Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (HSK 5-с дээш, IELTS 7-c дээш, TOEFL 90-с дээш оноотой бол давуу тал болно);
- Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
- MS office хэрэглээний програм, тухайлбал MS Power point болон бусад программууд дээр инфографик, танилцуулгыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чадвартай байх;
- Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Ачаалал даах болон идэвх санаачилгатай ажиллах чадвартай байх;
- Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.