Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/

Маркетинг, борлуулалтын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-11-03
Анкет хүлээн авч дуусах 2023-11-10
Анкет бөглөсөн 4 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
  2. Олон улсын болон 3дагч зах зээл, БНХАУ-ын нүүрсний зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлан мэдээллээр гүйцэтгэх удирдлага, холбогдох нэгжийг хангах;
  3. Экспортыг нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргэх, үйлдвэрлэгдсэн ЭТТ брэнд бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нэвтрүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр борлуулалтын сувгийг тодорхойлох, боломжийг судлах;
  4. Судалгаа шинжилгээнд үндэслэсэн маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын стратеги, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
  5. Олон улсын мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй таваар, түүхийн эдийн зах зээлийн тойм мэдээ болон компанийн худалдан авсан тайлан мэдээг тухай бүр орчуулж, удирдлагуудад танилцуулах;
  6. Дэлхийн болон БНХАУ-ын нүүрсний зах зээлийн мэдээлэл, зах зээлийн хөдөлгөөн, чиг хандлагыг судлах,
  7. Олон улсын болон дотоодын өрсөлдөгч компаниудын судалгааг хийх,

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

 

  1. Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Олон улсад болон гадаад худалдаа, борлуулалт маркетинг, эдийн засгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  3. Түүхий эд, таваарын зах зээлтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын туршлагатай байх;
  4. Хятад болон Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (HSK 5-с дээш, IELTS 7-c дээш, TOEFL 90-с дээш оноотой бол давуу тал болно);
  5. Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
  6. MS office хэрэглээний программ, тухайлбал MS Power point болон бусад программууд дээр инфографик, танилцуулгыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чадвартай байх;
  7. Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвартай байх;
  8. Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
  9. Ачаалал даах болон идэвх санаачилгатай ажиллах чадвартай байх;
  10. Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх;

 

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.