Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ХҮҮХДИЙН АРГА ЗҮЙЧ /ГЭРЭЭТ АЖИЛТАН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-11-03
Анкет хүлээн авч дуусах
2023-11-10
Анкет бөглөсөн
7 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай боловсруулан батлуулж, тогтвортой, хэрэгжүүлэх;
- Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшихүйн хөгжлийг цэцэрлэг, сургууль, гэр бүл нийгмийн бусад орчинд адил тэгш хангахуйц сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, энэ чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгч хамтран ажиллах;
- Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сургалтын орчинд хариуцаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх;
- Компанийн хүүхдийн өрөөний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, өрөөний бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны талаар олон улс болон Монгол улсад хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн талаар мэдлэгтэй байх;
- Боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үнэлэх дүгнэх, сайжруулах арга зүйтэй байх;
- Багш-хүүхэд-эцэг эх, асран хамгаалагчийн гурвалсан холбоонд тургуурлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай байх;
- Багшийн ёс зүйг баримталдаг байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.