Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ТЕХНИКИЙН СУРГАГЧ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-01-12
Анкет хүлээн авч дуусах 2024-01-19
Анкет бөглөсөн 45 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Засварын ажиллагсдын онол, практик ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, мэргэшлүүлэх, дадлагажуулах, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж сургах. 
  2. Хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн бүх төрлийн засварын ажил үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах.
  3. Компанийн сургалт, хөгжлийн бодлоготой уялдуулан гадаад болон дотоод сургалтын хөтөлбөр гаргах, тайлан, мэдээ, хяналт болон боловсруулалт хийж гүйцэтгэх.
  4. Хүнд машин механизмын засвар, үйлчилгээ, техник ашиглалтын стандарт тогтоож мөрдүүлж ажиллах.
  5. Техник тус бүрийн марк, шинж чанар, онцлогт тохируулан сургалтын материал, гарын авлага бэлтгэх, заавар, зааварчилгаа өгч аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах.
  6. Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй судалгаа, шинжилгээний ажлыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэх.
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 



Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  1. Уул уурхайн механик инженер, хүнд машин механизмын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Англи хэл дээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх;
  3. Сургалтыг Монгол, Англи хэл дээр бэлтгэх, заах чадвартай байх;
  4. Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын мэдлэгтэй байх;
  5. Механик чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс техникийн сургагчаар 2-оос доошгүй жил ажилласан байх;
  6. Компьютерын өргөн хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх;
  7. Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх;
  8. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  9. Шинийг санаачилах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
  10. Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, ажлын ачаалал даах чадвартай байх;
  11. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх;
  12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;



Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 706 тоот, Утас: 976-75055555 /608/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.