Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-01-12
Анкет хүлээн авч дуусах
2024-01-19
Анкет бөглөсөн
309 хүн
Орон тоо
3
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, заавар, батлагдсан уулын ажлын паспортын дагуу хөрс, нүүрсний тэслэгдсэн мөргөцөг болон агуулахаас хөрс нүүрсийг технологийн автомашинд ухаж ачих, төлөвлөгөөт нормыг ханган биелүүлж ажиллах.
- Компанийн үндсэн хөрөнгө болох техникийг үйлдвэрлэлд тогтмол бэлэн байлгахыг эрмэлзэн ажиллаж, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэж, уурхайн үйлдвэрийн бүсэд ээлжийн мастерын заасан нарядын дагуу, уулын ажлыг уурхайн ашиглалтын технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
- Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тогтмол чанартай хийж, үзлэгийн дэвтрийн зааврын дагуу үнэн, зөв бөглөж, эвдрэл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй ээлжийн мастераар дамжуулан засварын хэлтэст мэдэгдэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Хүнд машин механизм, гидро, цахилгаан экскаваторын эрхийн үнэмлэхтэй байх;
- Уул уурхайн салбарт экскаваторын оператороор 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- /15-16м3/-аас багагүй хүчин чадалтай Liebherr 9250 дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, техник сэтгэлгээтэй байх;
- Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Бичгийн болон тооцоолол хийх чадвартай байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 706 тоот, Утас: 976-75055555 /608/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.