Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

АХЛАХ ИНЖЕНЕР /ЦАХИЛГААН/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 23 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Үйлдвэрийн ашиглалтын цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай төлөвлөгөөг боловсруулах;
  2. Удирдлагыг мэдээллээр хангах, цахилгаан хангамжийн багийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажил үүргийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх;
  3. Багийн гишүүдээ хөгжүүлэх, шаардлагатай ур чадварыг дээшлүүлж, онолын болон практик сургалт зохион байгуулах;
  4. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллааны дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах,

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Асинхрон хөдөлгүүр, хөдөлгүүрийн хамгаалалтын тоног төхөөрөмж, нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжийн талаарх онолын болон практик мэдлэгтэй, туршилт тохируулга хийх чадвартай байх;
  4. Цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ хийж, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах чадвартай байх;
  5. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын өргөн хэрэглээний программ, AutoCAD болон MS Project программ ашиглах чадвартай байх;
  6. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  7. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
  8. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.