Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /БАЯЖУУЛАЛТ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
43 хүн
Орон тоо
3
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой үйлдвэрийн технологийн оновчлол, горим тохируулга, тэжээлийн холилт зэрэг үйл ажиллагааны тооцолол боловсруулалтыг хариуцан хэрэгжилтийг хангуулах;
- Үйлдвэрийн үйл ажиллагааны үе шат бүрт тогтмол үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авах, зохион байгуулалтаар хангах, тайлан бэлтгэж холбогдох багуудад мэдээллэх;
- Үйлдвэрийн урвалж, түргэн элэгддэг сэлбэг хэрэгслийн зарцуулалтад хяналт тавьж, мэдээллийн сан үүсгэх, үлдэгдэл болон татан авалтын төлөвлөгөө, тайланг бэлтгэх;
- Үйлдвэрийн технологийн горимыг оновчлох, тооцоолол хийх, үйл ажиллагааг сайжруулах жигдрүүлэхэд шаардлагатай судалгааг хийх;
- Нүүрсний баяжигдах шинж чанар, урвалжийн туршилт судалгаа хийх;
- Үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримт, журам, сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох сургалтыг зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн Ашигт малтмал баяжуулалтын технологи, металлурги, боловсруулах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Ижил төстэй баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан бол давуу талтай болно;
- Асуудалд бодитой үнэлэлт өгч, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программууд Microsoft Оffice, AutoCad зэрэг бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.