Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ДИСПЕТЧЕР ХЯНАЛТЫН/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 4 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 28 хүн
Орон тоо 4
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Үйлдвэр, ус хангамжийн системийн цахилгаан хангамжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагаанд хяналт тавих;
  2. Цахилгаан хангамжийн ашиглалтын заавар, төлөвлөгөө боловсруулах, ажилд оруулах, шуурхай ажиллагааны багийг удирдан зохион байгуулах;
  3. Цахилгаан хангамжийн дэд станц, дэд өртөө, хувиарилах байгууламж, тоног төхөөрөмж, тоноглолын техникийн үзүүлэлтэд хяналт тавих, тоон мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт гаргах, удирдлагыг мэдээллээр хангах;
  4. Цахилгааны аюулгүй ажиллагааны ашиглалтын үед мөрдөх дүрмийн дагуу хийж гүйцэтгэх;
  5. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллааны дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
  6. Өндөр хүчдэлийн тоноглол дэд станц хуваарилах байгууламжийн ашиглалтын үеийн техник ашиглалтын заавар зөвлөмж удирдамжийг дагаж мөрдөх;
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэх,

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цахилгаан систем автоматжуулалт, эсвэл цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Мэргэжлээрээ  3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн V аас дээш групптэй байх.
  4. Microsoft Office, AutoDesk Electrical, Visio,ETAP зэрэг программ хангамж ашиглах компьютерын өндөр ур чадвартай байх;
  5. Эрчим хүчний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
  6. Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх;
  7. Нэгдсэн сүлжээний дүрмийн ахисан түвшний мэдлэгтэй;
  8. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  9. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.