Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /РЕЛЕ ХАМГААЛАЛТ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
12 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хуваарилах байгууламж, дэд станцуудын реле хамгаалалт, автоматикийн тоноглолууд, цахилгаан тоноглолын удирдлагын болон хамгаалалтын хэлхээнд тавил тооцоо хийх,
- ЦЭХ-ний горим тооцооны дагуу хянах, хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хянах, тэдгээрийн үзлэг үйлчилгээ, тохируулгын ажлын төлөвлөгөө боловсруулан ажлыг гүйцэтгэх;
- Дэд станцуудын реле хамгаалалт, автоматикын байнгын найдвартай байдлыг хангах, Үйлдвэрийн цахилгааны ачаалалд хамааруулан реле хамгаалалтын тавил тооцоо хийж, тавил тохируулах;
- Тоноглолын их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэх, техник ашиглалтын паспорт хөтлөх, реле хамгаалалт автоматжуулалтийн Диспетчерийн удирдлага, хяналтын системийн (скада) үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлж ажиллах;
- Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллааны дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Өндөр хүчдэлийн тоноглол дэд станц хуваарилах байгууламжийн ашиглалтын үеийн техник ашиглалтын заавар зөвлөмж удирдамжийг дагаж мөрдөх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэх,
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Цахилгаан систем автоматжуулалт, эсвэл цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Эрчим хүчний системд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн V дугаар групптэй байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх;
- Microsoft Office, AutoDesk Electrical, ETAP зэрэг программ хангамжыг дундаас дээш түвшинд ашиглар чадвартай;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.