Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /ГИДРОГЕОЛОГИЧ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
11 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ус хангамжийн эх үүрвэрийн газрын доорх усны хяналт шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх, ус хангамжийн системийн ажиллах технологийн горим, тооцоог боловсруулах түүнд санал дүгнэлт оруулах, хяналт тавих;
- Ашиглалтын худаг, хяналтын цооног, малчдын гар худгуудад хуваарийн дагуу хяналт шинжилгээ хийх, хяналт шинжилгээ хийх арга, аргачлалыг боловсруулах;
- Усны хяналт шинжилгээний мэдээнд үнэлгээ өгөх, аливаа өөрчлөлт нөлөөллийг урьдчилан үнэлэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хайгуул судалгааны ажилд оролцох, үнэлэлт дүгнэлт өгөх;
- Шууд удирдлагыг усны чанар болон хэвийн ажиллагааны талаарх шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, хэвийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авах оновчтой шийдэл гаргах чадвартай байх;
- Нүүрс баяжуулах үйлдвэрийн ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг үзүүлэх;
- Орон нутгийн Засаг захиргаа иргэд, малчидтай хийх хурал зөвлөгөөнд оролцох, төслийн үйл ажиллагаа, усны нөөцийн талаар тайлбар өгөх аливаа устай холбоотой санал гомдолд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандарт, хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам, бусад журам, зааврын хэрэгжилтийг хэлтэсийн хэмжээнд хангуулж ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Гидрогеологич, Усны нөөц экологийн инженер, Усны нөөц, усжуулалтын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Газрын доорх усны хяналт мониторингийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Байгаль орчны хяналт шинжилгээ, мониторингийн арга техникийн талаар болон байгаль орчны хууль эрх зүйн мэдлэгтэй байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын MS Office, AutoCAD болон мэргэжлийн GIS гэх мэт бусад мэргэжлийн хяналтын программууд дээр ажиллах чадвартай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч, харилцааны өндөр ур чадвартай, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх.
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.