Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН-ҮЙЛДВЭР/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 8 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 42 хүн
Орон тоо 8
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой үйлдвэрийн технологийн оновчлол, горим тохируулга, тэжээлийн холилт зэрэг үйл ажиллагааны тооцолол боловсруулалтыг хариуцан хэрэгжилтийг хангуулах;
  2. Үйлдвэрийн үйл ажиллагааны үе шат бүрт тогтмол үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авах, зохион байгуулалтаар хангах, тайлан бэлтгэж холбогдох багуудад мэдээллэх;
  3. Үйлдвэрийн урвалж, түргэн элэгддэг сэлбэг хэрэгслийн зарцуулалтад хяналт тавьж, мэдээллийн сан үүсгэх, үлдэгдэл болон татан авалтын төлөвлөгөө, тайланг бэлтгэх;
  4. Үйлдвэрийн технологийн горимыг оновчлох, тооцоолол хийх, үйл ажиллагааг сайжруулах жигдрүүлэхэд шаардлагатай судалгааг хийх;
  5. Нүүрсний баяжигдах шинж чанар, урвалжийн туршилт судалгаа хийх;
  6. Үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримт, журам, сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох сургалтыг зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн Ашигт малтмал баяжуулалтын технологи, металлурги, боловсруулах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Ижил төстэй баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан бол давуу талтай болно;
  4. Асуудалд бодитой үнэлэлт өгч, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
  5. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программууд Microsoft Оffice, AutoCad зэрэг бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх;
  6. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  7. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  8. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.