Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ХИМИЧ ТЕХНОЛОГИЧ/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 5 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 37 хүн
Орон тоо 5
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Монгол улсын стандарт, лабораторийн болон чанарын олон улсын стандарт, холбогдох дүрэм журам, зааварт нийцүүлэн ажиллах;
  2. Дээж шинжилгээ, баяжигдах чанарын сорилт, туршилтыг стандартын дагуу гүйцэтгэж, тайлан гаргаж, мэдээлэх;
  3. Лабораторийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Химич, хими технологич чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Ижил төстэй лабораторид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice программууд дээр бүрэн ажиллах чадвартай байх;
  5. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  6. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
  7. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.