Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ЦАЦРАГИЙН/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 18 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой цацрагийн аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг Монгол улсын хууль, дүрэм журамд нийцүүлэн боловсруулах, батлуулах, шинэчлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  2. Үйлдвэрт ашиглагдах суурин цөмийн хэмжүүрийн угсралт суурилуулалт, ашиглалтад хяналт тавих, заавар зөвлөгөө өгөх;
  3. Үйлдвэрийн цацрагтай ажиллагсдыг Монгол улсын Цөмийн энергийн комиссын цацрагтай ажиллах эрх олгох сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
  4. Үйлдвэрийн цацрагийн аюулгүй байдлыг хангах, шарлагын тунгийн хэмжээг хамгийн бага түвшинд байлгах төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангуулах;
  5. Ажилчдын ажлын байранд цацрагийн хэмжилтүүдийг хуваарийн дагуу үнэн зөв хийж, хянах;
  6. Цацрагийн хэмжилтийн багажуудын баталгаажилтыг хангаж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, тохируулгыг хуулийн хугацаанд хийлгэх;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Цацрагийн эх үүсвэртэй ажиллах сургалтад хамрагдсан сертификат эсхүл мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  3. Цацрагийн эх үүсвэр дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  4. Ижил төстэй үйлдвэр дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  5. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартуудын талаар маш сайн мэдлэгтэй байх;
  6. Ионжуулагч цацраг, цацрагийн үүсгүүр, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголттой байх;
  7. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын хэрэглээний Microsoft Оffice програмыг ашиглах чадвартай байх;
  8. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  9. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  10. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.