Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МАСТЕР /ЛАБОРАТОРИ/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 23 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Монгол улсын стандарт, лабораторийн болон чанарын олон улсын стандартыг мөрдлөг болгож холбогдох дүрэм, журам, заавар шинээр боловсруулан лабораторийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангаж хянаж ажиллах;
  2. Лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, инженер техникийн ажилчдыг чиг үүргээр хангах;
  3. Лабораторид хийгдэх нийт шинжилгээний нотлох баримтыг бүртгэл хөтлөх, архивлах, мэдээллийн сан бий болгох;
  4. Лабораторийн өдөр тутмын тайлан, мэдээ бэлтгэх, шинжилгээг чанарын өндөр түвшинд стандарт арга аргачлалын дагуу нарийвчлал өндөртэй үр дүнг гарган нэгтгэж бусад алба хэлтсийг тасралтгүй үр дүнгээр хангах;
  5. Үйлдвэрийн процессын дээж, баяжигдах чанарын туршилт, цагийн дээж лабораторийн орчинд хийгдэх бүх туршилт, судалгаа, шинжилгээг хийх хэрэгжилтийг хангуулж хяналт тавьж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Химич, Хими технологич чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Ижил төстэй лабораторид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  3. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан, ээлж хариуцаж ажиллаж байсан туршлагатай байх;
  4. Лабораторийн шинжилгээний алдааг гаргахгүй байх боломжийг бүрдүүлж тасралтгүй сайжруулах арга хэмжээ авч ажиллах чадвартай байх;
  5. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice, SPSS, зэрэг программууд дээр бүрэн ажиллах чадвартай байх;
  6. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  7. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
  8. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.