Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЕХАНИКЧ /ЗАСВАР/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 8 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 39 хүн
Орон тоо 8
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Төлөвлөгөөний дагуу захиалгын хуудсаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэг, засвар үйлчилгээг хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
  2. Өдөр тутмын үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтлийг түргэн шуурхай оношилж, шууд удирдлагад мэдээлэн, хариу арга хэмжээг авах;
  3. Өөрийн болон багийн ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн гарын авлагатай танилцах, засварын түлхүүр багажийг зөв зохистой, ариг гамтай ашиглах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн болон Механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice, AutoCAD гэх мэт бусад программууд дээр ажиллах чадвартай байх;
  5. Металл боловсруулах суурь машин (токарь, фрезер) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  6. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  7. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.