Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ТЕХНИКЧ /УС ХАНГАМЖ/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 8 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 32 хүн
Орон тоо 8
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  1. Ус хангамжийн системийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангах;
  2. Ус хангамжийн систем, гүний худаг, усан сан, насос станц, шугам хоолойд гарсан эвдрэл, гэмтлийг инженерийн зааварчилгааны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж засварлах;
  3. Үйлдвэрийн бүсийн барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалттай холбоотой гэмтэл гархаас сэргийлэх, хяналт тавих;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Сантехник, ус хангамж, дулаан хангамж, механик тоног төхөөрөмжийн засвар болон түүнтэй дүйцэхүйц чиглэлээр МСҮТ, коллеж төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  2. Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Уул уурхай, барилгын салбарт шугам хоолойн угсралт, ашиглалт засварын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  4. Шугам сүлжээний схем зураг унших, гүний худаг, шугам хоолой, механик тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх зохих түвшний мэдлэгтэй байх;
  5. Нийлэг болон хуванцар яндан хоолойг угсрах, наах түүнд хэрэглэх жийргэвч цавуу, багаж хэрэгслийг ажиллуулах чадвартай байх;
  6. Халаалт, цэвэр бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, суурилуулах, арчлах засварлах чадвартай байх;
  7. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  8. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
  9. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.