Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ГАГНУУРЧИН

Нүүрс баяжуулах үйлдвэрийн газар - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 50 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Төлөвлөгөөний дагуу захиалгын хуудсаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэг, засвар үйлчилгээг хийх;
  2. Үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтлийг оношилж, шууд удирдлагыг мэдээллээр хангах;
  3. Хагас автомат, аргон, хийн, цахилгаан нуман болон бусад гагнуурын аппарат ашиглаж металлыг зүсэх, ширээлтийг гүйцэтгэх;
  4. Даралтад сав, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодистой харьцахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх дадалтай байх;
  5. Металл хийцийн ажлын зураг уншиж ажил гүйцэтгэх технологийн горимыг мөрдөж ажиллах;
  6. Өөрийн болон багийн ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн гарын авлагатай танилцах, засварын түлхүүр багажийг зөв зохистой, ариг гамтай ашиглах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих шатны сургууль, мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдан, гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх;
  2. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Цахилгаан гагнуурын III болон түүнээс дээш зэрэгтэй, даралтат сав, шугам хоолой гагнах эрхийн үнэмлэхтэй, ажлын зураг унших чадвартай, орон зайн бүх байрлалд ажиллах чадамжтай байх;
  4. Хагас автомат, аргон, хийн, цахилгаан нуман гагнуурын аппарат ашиглах чадамжтай байх;
  5. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  6. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  7. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.