Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
АХЛАХ ИНЖЕНЕР /ҮЙЛДВЭР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
35 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, инженер техникийн ажилчдыг чиг үүргээр хангах, төлөвлөгөөт засварын ажилд оролцох, зохион байгуулах;
- Үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримт, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Үйлдвэрийн үйл ажиллагааны сар, улирал, жилийн төлөвлөгөө тайлан боловсруулах, хяналт тавих;
- Ажилтнуудын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх ажлыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн Ашигт малтмал баяжуулалтын технологи, металлурги, боловсруулах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Ижил төстэй баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан бол давуу тал болно;
- Асуудалд бодитой үнэлэлт өгч, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программууд Microsoft Оffice, AutoCad зэрэг программууд дээр ажиллах чадвартай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.