Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТ/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 29 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Үйлдвэрийн засварын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолт, өдөр тутмын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж тайлан боловсруулах;
  2. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг сайжруулах, түгээмэл тохиолддог эвдрэл гэмтлүүдэд судалгаа хийж, үүнээс урьдчилан сэргийлэх, дахин давтагдахгүй байх арга замыг судалж шаардлагатай арга хэмжээг авч зохион байгуулах;
  3. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлж, засварын ажилд шаардлагатай сэлбэг материалын зарцуулалтад хяналт тавих;
  4. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хугацаат засвар үйлчилгээний үзлэгийн хуудас болон хуваарь боловсруулах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн машин тоног төхөөрөмж, механик инженер чиглэлээр боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Ижил төстэй үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай байх;
  3. Мэргэжлээрээ үйлдвэрт 3-аас доошгүй жил инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
  4. Баяжуулах процесс, тоног төхөөрөмжийн ажиллах зарчмын талаарх мэдлэгтэй байх;
  5. Тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх аргачлалын талаарх мэдлэг чадвартай байх;
  6. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice, AutoCAD программ хангамжийн мэдлэгтэй байх;
  7. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  8. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх.
  9. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.