Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ЦАХИЛГААН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-04-05
Анкет хүлээн авч дуусах 2024-04-15
Анкет бөглөсөн 59 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах төлөвлөгөөг боловсруулах;
  2. Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын ажлыг гүйцэтгэх, техник ашиглалтын бүртгэл хөтлөх;
  3. Цахилгаан хангамжийн багийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажил үүргийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх;
  4. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллааны дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон ижил төстэй системийн ашиглалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  4. Гүйцэтгэж буй ажлын явц үр дүнг тайлагнах, эвдрэл гэмтэлд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  5. 0.4кВ-ын хүчний тоног төхөөрөмжүүдийн талаарх онолын болон практик мэдлэгтэй, туршилт тохируулга хийх арга барил эзэмшсэн байх;
  6. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын өргөн хэрэглээний программ, AutoDesk Electrical, Visio программ ашиглах чадвартай байх;
  7. Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
  8. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  9. Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.