Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МАСТЕР /ЗАСВАР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
33 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн засварын төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж мэргэжлийн түвшинд зохин байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шууд удирдлагыг мэдээллээр хангах,;
- Засвар төлөвлөлтийн багаас ирүүлсэн ажлын захиалгуудыг хуваарилах, тухайн ажилтай холбоотой нэмэлт зааварчилгаа, зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийн мэдээг өдөр тутамд гаргах;
- Сэлбэг хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тэдгээрийн шалтгааныг тогтоож, дүн шинжилгээ хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, ашиглалтын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх;
- Үйлдвэрийн тоног төхөөрөмж тус бүрийн чиглэлээр холбогдох сургалтын материал, заавар, зааварчилгаа боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үйлдвэрийн механик инженер болон уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Үйлдвэрийн суурин тоног төхөөрөмжийн засвар механикийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Засвар механикийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолтын ажлыг түргэн шуурхай оновчтой удирдан зохион байгуулах, эрсдэлийг удирдах, манлайлах чадвартай байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice гэх мэт бусад программууд дээр ажиллах чадвартай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.