Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МЕХАНИКЧ /ЗАСВАР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
90 хүн
Орон тоо
8
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төлөвлөгөөний дагуу захиалгын хуудсаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэг, засвар үйлчилгээг хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Өдөр тутмын үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтлийг түргэн шуурхай оношилж, шууд удирдлагад мэдээлэн, хариу арга хэмжээг авах;
- Өөрийн болон багийн ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн гарын авлагатай танилцах, засварын түлхүүр багажийг зөв зохистой, ариг гамтай ашиглах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн болон Механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын Microsoft Оffice, AutoCAD гэх мэт бусад программууд дээр ажиллах чадвартай байх;
- Металл боловсруулах суурь машин (токарь, фрезер) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.