Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ГАГНУУРЧИН
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-04-05
Анкет хүлээн авч дуусах
2024-04-15
Анкет бөглөсөн
42 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төлөвлөгөөний дагуу захиалгын хуудсаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэг, засвар үйлчилгээг хийх;
- Үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтлийг оношилж, шууд удирдлагыг мэдээллээр хангах;
- Хагас автомат, аргон, хийн, цахилгаан нуман болон бусад гагнуурын аппарат ашиглаж металлыг зүсэх, ширээлтийг гүйцэтгэх;
- Даралтад сав, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодистой харьцахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх дадалтай байх;
- Металл хийцийн ажлын зураг уншиж ажил гүйцэтгэх технологийн горимыг мөрдөж ажиллах;
- Өөрийн болон багийн ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн гарын авлагатай танилцах, засварын түлхүүр багажийг зөв зохистой, ариг гамтай ашиглах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих шатны сургууль, мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдан, гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх;
- Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Цахилгаан гагнуурын III болон түүнээс дээш зэрэгтэй, даралтат сав, шугам хоолой гагнах эрхийн үнэмлэхтэй, ажлын зураг унших чадвартай, орон зайн бүх байрлалд ажиллах чадамжтай байх;
- Хагас автомат, аргон, хийн, цахилгаан нуман гагнуурын аппарат ашиглах чадамжтай байх;
- Техник сэтгэлгээтэй, эерэг зөв хандлагатай, идэвх санаачилгатай, ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Цогтцэций сумын харъялалтай бол давуу тал болно;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.