ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдааг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт тус кампанийн 1 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
Оролцогчдыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08:00-16:00 цагийн хооронд мөн 1 давхрын хурлын танхимд бүртгэнэ. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!/
Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Бүртгүүлэхдээ: Дуудах анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Голомт банкны MN500015001505008702 тоот дансанд тушаан баримтын нэг хувийг дуудлага худалдаанд оролцох хүсэлт, эрх үүрэгтэй танилцан гарын үсгээр баталгаажуулсан баримтуудын хамт дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өөрийн биеэр өгч хянуулан бэлдсэн хайрцагт хийнэ. /жич:Гүйлгээний утга дээр Овог нэр, сонирхож буй автомашины улсын дугаар заавал бичих/
Худалдан авагч нь худалдан авах гэрээг ажлын 5 хоногийн дотор байгуулж, гэрээ байгуулагдсанаас хойш эд хөрөнгийн үнийг 5 хоногийн дотор төлнө. /Автомашины талаарх мэдээллийг 88871317, бүртгэлтэй холбоотой мэдээллийг 99108431 утсаар лавлана уу!/