ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026.05.15
← Мэдээний жагсаалт

БНХАУ-ын Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарт зочилж, уурхай, ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана тэргүүтэй удирдлагын баг угтан авч, уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.