“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр явагдах болсныг мэдэгдэж байна. 
 
Хурлыг компанийн www.ett.mn хаяг “Live” цонх, www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжуулна.
 
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
 
2. Ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай;
 
3. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох арга хэмжээний тухай;
 
4. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
 
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай.
 
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье. 
 
Хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан танилцаж болох баримт бичиг болон холбогдох мэдээллийг компанийн цахим хуудас www.ett.mn хаягаар эсхүл хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
 
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
Цахим хаяг:www.ett.mn 
Утас: 70118585 
Цахим шуудан: info@erdenestt.mn
 
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС