Гэрээ байгуулахад бүрдүүлэх материал

НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ

 

1. Албан хүсэлт 

  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ;
  • Тухайн нээлттэй сонгон шалгаруулалтын нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл мөн хэмжээ;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,

 

2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага болон холбогдох тусгай зөвшөөрлүүд

3. Тухайн нээлттэй сонгон шалгаруулалтын нөхцөл нь чингэлэг шаардлагатай бол  чингэлэгийн нөөцийн мэдээлэл

4. Бизнес төлөвлөгөөний хураангуй

  • Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө;

 

5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.

  • Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
  • Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
  • Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ;

 

6. Маягт.02-ыг бөглөсөн байх.