МЭДЭГДЭЛ

 
Сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулж буй үнээс доогуур үнээр сайн чанарын коксжих нүүрс худалдан авахад зуучлах, нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, гэрээний эрх зарна гэж иргэд, аж ахуйн нэгжээс их хэмжээний шан харамж нэхсэн, иргэдийг залилан хууран мэхлэх үйлдэл гарч байгаа талаар мэдээлэл манай компанид ирж байна.
 
Манай компани 2017 он гарсаар нүүрсний борлуулалтыг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар хамгийн өндөр үнэтэй санал ирүүлсэн худалдан авагчидтай гэрээ байгуулан ажиллаж байна.
 
Бид нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулахдаа үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадвар зэргийг нь судлан, дүн шинжилгээ хийж шалгаруулж байна.
 
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайн чанарын коксжих нүүрс худалдан авахад зуучлах, нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, гэрээний эрх зарна гэсэн худал мэдээлэлд автаж хохирохгүй байхыг анхааруулж байна.
 
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИ