НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг Францын Афнор группээс баталгаажуулан 2019 оноос хойш хэрэгжүүлж байна.

2022 онд Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартуудыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын QFS Management System LLP болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын LMS Certifications Limited баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулан нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО 

Бид компанийн зорилго, төлөв байдалд тохирсон, Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын стандартад нийцсэн стратегийн чиглэлийг дэмжсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг  хангасан, чанартай, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хүрээлэн буй орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулж, нийт ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, аюулыг илрүүлэн, зөвлөлдөж, эрсдэлийг бууруулна.

Мөн ил тод, нээлттэй, шуурхай, мэргэжлийн түвшинд байх, үйлдвэрлэлийн үйл явцад авлига, хээл хахууль, мөнгө угаах гэмт үйлдэл, нийцлийн холбогдох асуудлаас ангид байхыг эрмэлзэж, асуудлыг үл буруутгах зарчмыг баримтлан хүлээн авч, урамшуулан, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, байнгын сайжруулалт хийж ажиллана.