АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст “Хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ын ажлын байранд 1 ажилтан /түр орон тоон дээр/ шалгаруулж авна. 
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүдийг хийж, гүйцэтгэх 
  • Хурц хордлогоос урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх;
  • Ажилтнуудыг хүнсний эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог хэвшүүлэх;
 
Дараах сэдвийг дээд боловсролын сургалт болон тасралтгүй сургалтаар зайлшгүй судалсан байна. 
Үүнд:
  • Байгалийн ухааны суурь хичээлүүд /хими, физик, биологи/
  • Хүнсний микробиологи
  • Нийтийн хоолны эрүүл ахуй
  • Хоол үйлдвэрлэлийн технологи
  • Хоолны газрын үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт
 
Тавигдах шаардлага: 
  • Хүнсний эрүүл ахуйч, технологич мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх; 
  • Дипломын голч дүн 3.0-с дээш байх; 
  • 24 сараас доошгүй хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлийн практик үйл ажиллагааг эрхэлсэн байна.
  • Хүнсний эрүүл ахуйн хэмжилтийн багаж, оношлуурыг ашиглаж сорьц авах, хэмжилт хийх чадвартай байх;
  • Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хими, физик, биологийн бохирдлоос сэргийлэх талаар ойлголт мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи, зохион байгуулалтын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай; 
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хувь хүний нууцын тухай хуулийг чанд мөрдөж ажиллах;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай; 
  • Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй; 
 
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, технологийн чиглэлээр гадаад, дотоодод суралцаж байсан, хэлний мэдлэгтэй бол  давуу тал болно. 
 
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх 
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308,309,310/