“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байранд болно.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцуулах тухай;
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай;
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
“COVID-19” коронавируст халдвар дэлхийн хэмжээнд дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр болон уг халдварын дэгдэлтийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит бус хурлыг шаардлагатай тохиолдолд цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулна.
Хувьцаа эзэмшигчид ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал болон түүнтэй холбоотой баримт бичгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
Цахим хаяг: www.erdenestt.mn, www.ett.mn
Утас: 70118585, 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn