“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан шийдвэр гаргасан. Мөн Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аливаа хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зөвлөмж ирүүлсэн. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт цахим хэлбэрээр явагдах болсныг мэдэгдэж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
1. Ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцуулах тухай
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
Хурлыг компанийн www.ett.mn хаяг “Live” цонх, www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авна.
Хувьцаа эзэмшигчид ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал болон холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаснаас авч болно.
Цахим хаяг: www.erdenestt.mn, www.ett.mn
Утас: 70118585, 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС