“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 1800 орчим жолоочийг “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-т хамрууллаа.
Жолооч нарт лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ тэргүүтэй нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийсэн. Үзлэгийг 1, 2, 3-р эмнэлэг, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч нар гардан хийж Эрүүл мэндийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК дэмжин оролцов.