"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байрнаас цахим хэлбэрээр хуралдана.
 
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
5. Төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх арга хэмжээний тухай. 
 
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2021 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье. 
 
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр хуралдуулна.
 
Хувьцаа эзэмшигчидийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал болон түүнтэй холбоотой баримт бичгийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно. 
 
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
 
Цахим хаяг: www.ett.mn 
Утас: 7505-5555 
Цахим шуудан: info@erdenestt.mn