ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ОХУ-ын нүүрсний экспорт 45.2% -иар буурчээ

ОХУ-ын Гаалийн ерөнхий газрын албаны мэдээллээр 1 дүгээр сард ОХУ-ын нүүрсний экспорт 12.465 сая.тн болж, өмнөх оны мөн үеэс 2.56% -иар, өмнөх сараас 45.24% -иар огцом буурсан нь 2019 он 2 дугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болжээ. Тухайн сард ОХУ-ын нүүрсний экспорт 738 сая ам.доллар болж, өмнөх сараас 13.76%-иар буурсан байна.

Мөн 1 дүгээр сард ОХУ 9.4446 тонн исэлдсэн нүүрс экспортолсон ба нүүрсний экспортын 75.8% ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 6.57% -иар, өмнөх сараас 41.56% -иар буурсан бол коксжих нүүрсний экспорт 1.2457 сая.тн, хүрэн нүүрсний экспорт 0.2815 сая.тн тус тус байв.

3 дугаар сарын 17-ны өдөр Ганцмод боомтоор 47 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

2021 оны 3 дугаар сарын 15-нд Монгол улсын Цагаан хадны Гаалийн хяналтын бүсээс 70 орчим км зайд орших Оюу Толгойн зэсийн уурхайн жолооч шинэ төрлийн уушгины хатгалгааны халдвар авсан нь батлагдсан. Уг шалтгаанаас үүдэн 16-ны өдрөөс Монголын улсын хилийн боомтуудын БНХАУ-руу импортлох нүүрсий гаалийн бүрдүүлэлтийн тээврийн хэрэгслийн дундаж тоо мэдэгдэхүйц буурч болзошгүй байна.

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ганцмод боомтоор 47 тээврийн хэрэгсэл нэвтэрч 153 тээврийн хэрэгслээр буурсан бол Сэхэ боомтоор 313 хэрэгсэл нэвтэрч 108 тээврийн хэрэгслээр нэмэгдсэн байна. Хоёр боомтын гаалийн бүрдүүлэлтийн нийт тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт 375 тээврийн хэрэгслээр буурчээ.

3 дугаар сарын 18-наас тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бол 20-ноос Эхний ээлжид Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулсан юм.

Дотоодын түүхий нүүрсний олборлолт өмнө оны мөн үеэс 25% иар өсчээ

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо 2021 оны 1-2 дугаар сар хүртэл хугацааны дотоодын түүхий нүүрсний олборлолтын мэдээллийг зарлав. Мэдээллээс харахад 2021 оны 1-2 дугаар сарын хооронд дотоодын түүхий нүүрсний олборлолт 617.59 сая.тн болж, өмнөх оны мөн үеэс 25% -иар өссөн байна. Мөн хугацаанд дотоодын нүүрсний өдөр тутмын дундаж гарц 10.47 сая.тн болж өмнөх сараас 880 мян.тн-р буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2.32 сая.тн-р өссөн байна.