ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн  Ерөнхий архитекторын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

Хот байгуулалтын тухай хууль, Аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторын дүрэм, эрх, үүргийн дагуу үйл ажиллагааны хэрэгжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний санхүүжилтээр хэрэгжих бүхий л төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төрөөс барилга, хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлаар гаргасан хууль тогтоомж, норм ба дүрэм, журмуудад нийцүүлэн бүтээн байгуулалт инженерийн дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог зохицуулах, шинээр санаачлах зэрэг ажлуудыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Барилгын инженер эсвэл Архитектораар магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга бүтээцийн тооцоо, судалгаа хийж, зураг төсөл боловсруулах
  • Lira болон бусад барилгын инженерийн тооцооны программ дээр төмөр бетон болон бусад хийц материалууд, сууриудын тооцоо хийх, ачаалал тооцох чадвартай
  • AUTOCAD программыг бүрэн эзэмшсэн байх чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байвал давуу тал болно
  • Дэд бүтэц, инженерингийн төслүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно
  • Харилцах, хамтран ажиллах өндөр чадвартай
  • Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Шаардлагатай үед орон нутагт ажиллах боломжтой
  • Мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилласан мэргэшсэн зэрэгтэй архитектор байна.
  • Өөрийн хийсэн бүтээлүүдийг CV-д хавсаргах
  • Анкетын шалгуурт тэнцсэн тохиолдолд тусгайлсан ур чадварын шалгалт авна

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар ariunzaya.b@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /304/