УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн  Ус хангамж, ариутгах татуургын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

Барилга байгууламжийн гадна шугам сүлжээ, ус хангамж ариутгах татуургын тооцоо хийх, угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шугам сүлжээний ажлуудын төлөвлөлт гаргах, гүйцэтгэлийн бичиг баримт боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,
  • Шугамын гидравлик тооцоо хийдэг байвал давуу үзүүлэлт болно.
  • Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга бүтээц, шугам сүлжээ, ариутгах татуургын тооцоо, судалгаа хийх чадвартай байх,
  • Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,
  • Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх,
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Анкетын шалгуурт тэнцсэн тохиолдолд тусгайлсан ур чадварын шалгалт авна.

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар ariunzaya.b@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /304/