БАРИЛГЫН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн Барилгын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

Барилга угсралтын ажлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилчдын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын салбарт тухайн мэргэжлээрээ 5-с доошгүй жил үр бүтээлтэй ажилласан
  • Дэд бүтэц, инженерингийн төслүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно
  • AUTOCAD программ дээр ажиллах чадвартай, үүнд хэмжээтэй зураг зурах, зургийг масштаблаж хэвлэх болон бусад шаардлагатай ур чадварууд
  • Барилгын стандарт, норм дүрэм, холбогдох хууль журмын талаар өргөн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Мэргэжлийн программууд дээр ажиллах, боловсруулалт хийх, ажлын акт үйлдэх чадвартай
  • Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
  • Шаардлагатай үед орон нутагт ажиллах боломжтой

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар ariunzaya.b@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /304/