БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн  Барилгын материалын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

Барилгын зураг төсөл, хийц, бүтээцийг хянан удирдах, шинэ технологи нэвтрүүлэх, түүхий эдийн шинж чанар, орц найрлагыг тогтоох, бүтээгдэхүүний чанарыг үнэлэх сайжруулах талаар төсөл боловсруулах, төслийг хэрэгжүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Материалын инженер, технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэшсэн зэрэгтэй байвал дагуу үзүүлэлт болно
  • Барилгын зураг төсөл, хийц, бүтээцийг хянан удирдах, шинэ технологи нэвтрүүлэх, түүхий эдийн шинж чанар, орц найрлагыг тогтоох, бүтээгдэхүүний чанарыг үнэлэх сайжруулах талаар төсөл боловсруулах, төслийг хэрэгжүүлэх чадвартай байна.
  • Шинээр нэвтрүүлж буй техник технологийн талаар мэдээлэл, зааварчилгааны мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй.
  • Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил үр бүтээлтэй ажилласан
  • Шаардлагатай үед орон нутагт ажиллах боломжтой
  • Анкетын шалгуурт тэнцсэн тохиолдолд тусгайлсан ур чадварын шалгалт авна.

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар ariunzaya.b@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /304/