ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн түр ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

  • Компанийн гадаад, дотоодын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад компанийн үнэт цаас /хувьцаа, бонд, үүсмэл санхүүгийн хэрэгсэл/  бүртгүүлэх ажлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн зохион байгуулж, эргэх холбоог хангах;
  • Хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн санхүүжилтийн тайлан  боловсруулах;
  • Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдуулан  гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай  хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эрх зүйч, эдийн засагч
  • Үнэт цаасны зах зээлээс санхүүжилт босгох чиглэлээр мэргэшсэн байх.
  • Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтад суусан, гэрчилгээтэй байх; 
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.
  • Хөрөнгийн зах зээл дээр  ажиллаж байсан дадлага туршлагатай байх,
  • Үнэт цаасны зах зээлийн  эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллах, Мэргэжлийн ур чадвар,
  • Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах чадвар
  • Шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвар,
  • Багаар ажиллах чадвар,
  • Харилцааны өндөр ур чадвар,
  • Бичих, ярих, бичиг баримт боловсруулах, анализ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар,
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай, туйлбартай
  • Ачаалал даах чадвартай, идэвх санаачилгатай
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрэм журмыг мөрдөх
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Нууцын горимыг чанд сахидаг байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү. /цахимаар ariunzaya.b@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /304/