ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БУЙТАЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТУУД БОЛЖ БАЙНА
Олон улсын ISO стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
-
2021 оны 08 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд Олон улсын стандартын академитай хамтран компанийн нийт 22 ажилтанд “ISO 9001:2015 Нэгдсэн менежментийн тогтолцоогоор дотоод аудитор бэлтгэх,
-
2021 оны 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны дотоод аудитор бэлтгэх,
-
2021 оны 08 дугаар сарын 27-31-ны өдрүүдэд “ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дотоод аудитор бэлтгэх цогц сургалтыг 2 долоо хоногийн турш амжилттай зохион байгууллаа.
Цаашид нийт ажилтнуудын хэмжээнд сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулснаар компанийн үйл ажиллагааг стандартын түвшинд хэвийн явуулахад чухал ач холбогдолтой юм.