АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХИМИ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн  хэлтсийн  Хими технологийн инженерийн /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
 
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах
  • Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх
  • Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох
  • Ордын нүүрсний бүх төрлийн судалгаа, шинжилгээ болон гаднын байгууллага, компаниудын гэрээт төлбөртэй шинжилгээ хариуцан гүйцэтгэх
  • Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа, технологийн схем сонгох, боловсруулах, боловсронгуй болгох
  • Лабораторийн болон үйлдвэрийн туршилтын ажлыг зохион байгуулах, удирдах
  • Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах
  • Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах
  • Тулгамдсан зарим асуудал, сэдвээр хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага зохион байгуулах санал санаачилга гаргах
  • Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн чанар, арга зүйд анхаарал тавьж албаны инженер техникийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Химийн технологи, Химийн инженерчлэл, Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн NPV shcduler, Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх
  • Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Төрийн болон албаны нууц хадгалах
  • Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 9  дугээр сарын 10-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/