АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ИНЖЕНЕР, ЭДИЙН ЗАСАГЧ /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн  хэлтсийн  Инженер, эдийн засагч /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Төслүүдийн эдийн засгийн үр ашгийг тооцох
  • Уурхайн тоног төхөөрөмж болон шинээр нэвтрүүлэх тоног төхөөрөмжүүдийн зардал, хөрөнгө оруулалтын тооцоо хийх
  • Уул уурхай, технологийн газрын төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох төсөл, төлөвлөлтүүдийн нэгтгэл боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцох
  • Төслүүдийн дэд бүтэц болон төслүүдийн санхүүжилтийн тооцоог гаргах
  • Уурхайн өртгийг гүйцэтгэлээр тооцох
  • ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг гаргах, статистик мэдээллийг нэгтгэн гаргах
  • Геологи, уул уурхайн газрын төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох төсөл, төлөвлөлтүүдийн нэгтгэл боловсруулах
  • Төслийг хамтран хэрэгжүүлэгч компани, холбогдох байгууллагатай хамтран ажиллах
  • Уурхайн өдөр тутмын  үйл ажиллагааны талаар мэдээлэл хүлээн авах, яам, ашигт малтмалын газар, үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагыг мэдээллээр хангах
  • Жилийн хяналт ба төсвийн бэлтгэл ажилд туслалцаа үзүүлэх
  • ТЭЗҮ болон ордын уул техникийн нөхцөлийг үндэслэн жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө тайлан бусад холбогдох төлөвлөлтүүдийг боловсруулах 
  • Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс оролцох
  • Уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн цагийн бүтээлд дүн шинжилгээ хийж, эдийн засгийн тооцоолол гаргах
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Уул уурхайн менежмент мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программ хангамж дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх
  • Тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Төрийн болон албаны нууц хадгалах
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Ажлын хариуцлагатай байх
  • Харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай байх
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 9  дугээр сарын 10-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/