Даралтат сав, шугам хоолой ажиллуулах, ажил үйлчилгээ үзүүлэх эрх олгох, сунгах онолын сургалт 2021 оны 7 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд, дадлага ажлын сургалт 9 дүгээр сарын 05, 06, 07-ны өдрүүдэд цахим болон практикаар зохион байгуулагдсан.
Тус сургалтад Захиргаа, бүтээн байгуулалтын газрын 4 ажилтан, Засвар, механикийн хэлтсийн 15 нийт 19 ажилтан тус тус хамрагдаж үнэмлэхээ авлаа. Сургалтад хамрагдсан нийт ажилтнууддаа баярлалаа.