АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК  Хими технологийн инженер /түр/, Инженер эдийн засагч /түр/, Төлөвлөлтийн инженер /түр/-ийн мэргэжилтэн гэсэн 3 ажлын байранд 2021 оны есдүгээр сарын 03-10-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
 
 Сонгон шалгаруулалтад оролцохоор 42 иргэн материалаа ирүүлсэн байна.
 Үүний дагуу сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр компанийн төв оффисийн байранд  зохион байгуулж байна.
 
 Оролцогсдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хүн хоорондын зайг бариулж  халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.