АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР ДАХИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн Халаалт агаар сэлгэлтийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Барилга байгууламжийн сантехник, инженерийн шугам сүлжээний төслүүдтэй холбогдолтой төлөвлөлт, гүйцэтгэл, тендерийн төслийн баримт бичгийг боловсруулах. Барилга байгууламжийн сантехник, инженерийн шугам сүлжээний зураг төслийн гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Халаалт, агаар сэлгэлтийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга байгууламжийн халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системийн тооцоо судалгаа хийж байсан туршлагатай.
  • Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
  • Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай 
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай 
  • Анкетын шалгуурт тэнцсэн тохиолдолд тусгайлсан ур чадварын шалгалт авна.
 
Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/ 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/