АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ПРОГРАММИСТ ДАХИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээлэл технологи инновацийн хэлтсийн Программ хангамжийн албаны программистын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Программ хангамжууд, мэдээллийн сангуудын найдвартай ажиллагаа, шинэчлэл, удирдлага, нөөцлөх, аюулгүй байдлыг ханган ажиллах, тулгарч буй асуудлуудын анализ судалгаа хийх шийдлийг гаргах, программ хангамж, өгөгдлийн сангийн үйл ажиллагаа нь түүний бизнес болон бусад шаардлагатай хэрхэн нийцэж байгаа талаар хяналт тавин ажиллах, зөвлөмж санал гаргах, хэлтсийн ажилтнуудын оролцоотойгоор сайжруулалтуудыг хийх,
  • Компанийн хэмжээнд ажиллаж байгаа программ хангамжууд дээр хөгжүүлэлт сайжруулалт хийх,
  • Хариуцсан мэдээллийн системийн хүрээнд шаардлагатай тайлан, төлөвлөгөөг боловсруулах, 
  • Захиалгын хуудас, техникийн тодорхойлолт, гэрээний төсөл, гэрээ дүгнэсэн акт үйлдэх, хэлтсийн албан бичиг төлөвлөх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Программист мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон дээд боловсролын магистрын зэрэгтэй
  • Программ хангамж өгөгдлийн сангийн болон мэдээллийн технологийн инженерийн мэдлэгтэй  байх
  • Тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Программчлалын PHP, python, javascript, mysql, mssql, mongodb, html5, css зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн байх
  • Оффис 365-ийн админ хийх
  • Бизнес мэйлийн админ хийх
  • Өгөгдлийн сан удирдах 
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
  • Худалдан авалтын захиалгын хуудас, гэрээ, гэрээ дүгнэсэн акт боловсруулах
  • Багаар ажиллах ур чадвартай,
  • Асуудлыг шийдвэрлэх,  дүгнэлт хийх
  • Ажлын хариуцлагатай
  • Харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай
 
Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү. /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/