АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР /ТҮР/ ДАХИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэст Төлөвлөлтийн инженер /Түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Уурхайн олборлолтын урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж инженерийн шийдэл гаргах, Уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, ашиглалтын технологи мөрдүүлж, хяналт тавих, тайлан гаргах, батлуулах
  • Ордын  уул техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт хугацааны төлөвлөлтөд уялдуулан жил, улирал, сар бүрийн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудаар батлуулах
  • Уулын ажлын хэмжээ, үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлон, ажиллах тоног төхөөрөмжийн бүтээл хэрэгцээний тооцоог хийж үйл ажиллагааг оновчлох, инженерийн шийдэл гаргах ажлыг удирдан зохион байгуулах
  • Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс оролцох
  • Геологийн нэмэлт судалгааны үр дүнд тулгуурлан нүүрсний биетийн загварчлалыг тогтмол шинэчлэн боловсруулах ажлуудад оролцож, уурхайн төлөвлөлтийн ажлыг уялдуулан шинэчлэн гаргах
  • Бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор үйлдвэрлэлийн хэмжээ багасах болон ихсэх тохиолдолд уурхайн загварчлалд өөрчлөлт оруулан шинэчлэх
  • Төлөвлөлт, үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг ахлах инженер,  хэлтсийн даргад санал болгон жил, улирал, сарын уулын ажлын  төлөвлөгөөнд тусгуулах
  • Уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн цагийн бүтээлд дүн шинжилгээ хийж батлагдсан нормд хүргэхийн тулд бусад удирдах ажилтнуудтай хамтран тодорхой шийдвэр гаргаж ажиллана
  • Өрөмдлөг тэсэлгээний ажил Аюулгүй ажиллагаа болон бусад гаргасан тушаал зааврыг баримтлан ажиллахад байнга хяналт тавьж хийгдсэн тэсэлгээний ажилд үнэлэлт, дүгнэлт өгнө
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан хууль дүрэм, тушаал заавар, зааварчилгааг ажилдаа мөрдлөг болгох
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлнэ
  • Тулгамдсан зарим асуудал, сэдвээр хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага зохион байгуулах санал санаачилга гаргах
  • Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн чанар, аргазүйд анхаарал тавьж албаны инженер техникийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх
  • Хөтлөгдөж дууссан баримтыг эмхлэн цэгцэлж, цаг хугацаанд нь архивд хүлээлгэн өгөх
  • Ажлын хүрээнд салбар буюу уурхайд хуваарийн дагуу ажиллах.
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Уул уурхайн инженер, Технологич инженер мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн NPV shcduler, Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх
  • Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Төрийн болон албаны нууц хадгалах
  • Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах
  • Компанийн зүгээс зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 9  дугээр сарын 30-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/