АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭДИЙН ЗАСАГЧ /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн  Эдийн засагч /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Компанийн богино болон дунд хугацааны төсөв, төлөвлөгөөг боловсруулах,
2. Үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийг гаргаж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж, хэтрэлт хэмнэлтийн шалтгааныг тодруулан санал дүгнэлт боловсруулах,
3. Төсвийн норм, нормативыг боловсруулахад шаардагдах мэдээлэл боловсруулах, ажлын зураг авалт хийх,
4. Төсөв, төлөвлөгөө боловсруулах заавар, журмыг шинэчлэн сайжруулж, хэрэгжилтийг хангуулах,
5. Зардлын норм норматив, стандартыг боловсруулах,
6. Компанийн батлагдсан норм, нормативын биелэлтийг хангуулж ажиллах ба хэтэрсэн, хэмнэсэн шалтгааныг олж тогтоох,
7. Төсөл, хөтөлбөрүүд болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоог тухай бүр боловсруулж, санал дүгнэлт гаргах,
8. Хагас жил бүр исэлдсэн нүүрсний цэвэр боломжит үнэ цэнийг тооцох,
9. Хагас жил бүр коксжих болон исэлдсэн нүүрсний бүрэн өртгийг тооцох,
10. Бүтээгдэхүүн бүрийн өртөгт эдийн засгийн шинжилгээ хийх,
11. Өртгийн удирдлагыг сайжруулах санал дүгнэлт боловсруулах,
 
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байх,
2. Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
3. Голч дүн 3.5-аас доошгүй байх,
4. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мэдлэгтэй байх, 
5. Санхүү, эдийн засгийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт, санал гаргах ур чадвартай байх, 
6. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх, 
7. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх,
8. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх, 
9. Илтгэх ур чадвартай байх,
10. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх, 
11. Англи болон бусад хэлний мэдлэгтэй байх,
12. Төрийн болон албаны нууц хадгалах, 
13. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах,
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/